УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Улмаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус батлав. 

Уг асуудалтай холбоотойгоор асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж