УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Прокуророос ирүүлсэн саналын дагуу Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Уг асуудлыг хэлэлцээд хуралдааны төгсгөлд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн томъёоллоор нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ.

Үүний дараа Б.Батзоригийг огцруулах шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг ил явуулахад мөн хуралдаанд оролцсон 53 гишүүний 84.4 хувь нь дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнгүй.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.