УИХ-ын гишүүдийн ирц өнөөдөр 94.6 хувьтай байна гэж УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээллээ.

Өнгөрсөн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган нэгдсэнээр хуралдаж, Засгийн газрын гишүүн сонгох зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх товтой байсан.

Гэвч УИХ-ын зарим гишүүн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, Засгийн газрын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй бойкотлож ирцээ бүрдүүлээгүйн улмаас хуралдаж чадаагүй.

Харин өнөөдөр УИХ-ын нэр бүхий 4 гишүүнээс бусад нь ирцээ бүртгүүлсэн байна.