УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана. Ээлжит бус чуулганы хүрээнд өнөөдөр намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг, байнгын болон дэд хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг хүргэж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:


09 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:                                                                                                                           

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 30-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.


ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 30-ны Даваа гарагт 15.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

Маргааш буюу 10 дугаар сарын 01-нд 2019 оны УИХ-ын намрын ээлжит чуулганыг нээнэ.