УИХ-ын 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж, гарын үсэг зурсан шаардах бичгээ өнгөрсөн пүрэв гарагт өөрт нь хүргүүлсэн.

Харин УИХ-ын дарга М.Энхболд тус шаардлагыг хүлээн авч, хуульд нийцсэн эсэхийг хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Тус байнгын хороо хэлэлцэж хариу өгтөл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт мөн мэдэгдсэн юм.

Тэгвэл УИХ-ын даргыг огцруулах хүсэлтэй буй 38 гишүүн дээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нэмэгдэж, гарын үсгээ зуржээ.


УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж гарын үсэг зурсан 38 гишүүний нэрсийг энд дарж харна уу.