УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль болох УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдаж, хуулийг өнөөдөр батлавал 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэгт 100 хувь санал нэгдээд буй юм.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.