“Ард түмний штаб” хөдөлгөөнөөс энэ сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлагын хариуг өчигдөр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө.

УИХ-ын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу албан бичигтээ:

“Танай штабаас УИХ-д 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг.

Танай шаардлагын дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ. 


Хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.