УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Гадаадад томилолттой, өвдсөн, чөлөөтэй гэсэн үндэслэлээ УИХ-ын 22 гишүүн хуралдаан оролцох боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Тиймээс өнөөдрийн хуралдаанд оролцох ёстой 53 гишүүнээс 39 нь чуулганы танхимд ирж, ирцээ бүртгүүлэн 52 хувийн ирцтэйгээр нэгдсэн хуралдаан эхэллээ.

Яг одоо УИХ-ын дарга өнөөдөр хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.