УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргад өргөн барьсан.

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, уг асуудлыг энэ сарын 29-нд хэлэлцэн шийдвэрлэх саналтай байна. Сар шинийн баяраас өмнө УИХ-ын шинэ дарга томилогдож, төрийн өндөрлөгүүд ёс жаягийн дагуу ард түмнийхээ мэндийг мэдэж, золгох нь зүйтэй хэмээн мэдэгдсэн юм.

Харин одоо УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд даргалж буй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.