УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй дөнгөж сая эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Наурыз баяр"-ыг тохиолдуулах каках түмэнд мэндчилгээ дэвшүүлэв.

Өнөөдрийн хураллдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Засгийн газар  2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар  2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухайyхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар  2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.