Ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр эхэллээ.

Анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Үргэлжлүүлэн Төрийн дууллыг эгшиглүүлж, УИХ-ын гишүүн Х.Баделхан чуулганы хуралдааныг даргалж байна.

УИХ-ын дэгийн тухай хуулийн 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын даргын суудалд сууж, чуулганы худалдааныг удирдаж байна.