2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган зургаадугаар сарын 30-нд эхэлж, өнөөдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн сонгуулиар УИХ-д МАН олонх буюу 62 суудал авсан бол АН 2, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 суудал тус тус авч, парламентыг бүрдүүлсэн. 

Шинэ парламентын Анхдугаар чуулганаар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд үнэмлэхээ авч, тангараг өргөж, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайдыг томилж, Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгов. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн баталж, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, шинээр сонгогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө.

УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 05-нд эхлэх ч үүнээс өмнө ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийх зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.