УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд улс орон даяар явагдаж, 76 мандатын эзэн буюу УИХ-ын 76 гишүүн сонгогдсон. Тэдэнд өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын анхдуаар чуулган өнөөдрийн 12.00 цагаас хуралдаж эхэллээ.

УИХ-ын тухай хуульд зааснаар анхдугаар чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


УИХ-ын тухай хуулийн 14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

14.3.1. Шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох;

14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх.

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.