УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн баасан гарагт "Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг боловсруулж, УИХ-ын дарга Ш.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Ингэснээр хуулиас гадуур журмаар зөвшөөрөл олгодог байдал эцэс болно. Өнөөдөр байгаа 1200 гаруй Тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрнө. Тусгай зөшөөрлийн хугацаа 3-5 жил болж зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг болно. Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж зарим зөвшөөрлийг цахимаар авах нөхцөл бүрдэнэ. Тусгай зөвшөөрөл гэдэг иргэд, ААН-ийн үйл ажиллагааг дэмжихгарц болохоос авлига хүнд суртлыг өөгшүүлэх шалтаг биш" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.