УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн болон БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.  Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах “Түр хороо байгуулах тухай” зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна.