УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн 2019.01.11-ны 02.08-04.30 цаг хүртэл хуралдлаа.

Есөн долоо турш гацаанд ороод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар гишүүд гишүүдийг асуудлыг эцэслэн шийдэх ёстой ч ярилцаж хэлэлцээд шийдэлд хүрсэнгүй. АН-ын бүлгээс зургаан цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өглөөний 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

2016 онд энэ их хурал батлагдангуут 60 тэрбум, төрөл садан, найз нөхдөөрөө төрийн албыг арилждаг асуудлыг шүүмжилдэг байлаа. Тэгэхэд энэ танхимд суугаа хүмүүс бүгдээрээ М.Энхболдыгоо өмөөрч, над руу дайрдаг байсан бол өнөөдөр эсрэгээрээ М.Энхболд руугаа дайрч байх шиг байна. ЖДҮ-чид бол шившгийн шившгүүд. Энэ асуудлыг шөнө дөлөөр яриад өнгөрчихөж болохгүй. Л.Энхболдын хэрэг гэхэд нэлээд арга хэлбэр ашигласан юм билээ. Иймээс АН 4 цагийн завсарлага авч байна. Магадгүй энэ бол АН-ын хамгийн сүүлийн завсарлага байх.Өглөө 10 цагаас хүмүүс сэрэх цагаар ярилцах ёстой. Ард түмэн ямар заваан зүйл байгааг мэдэх, сонсох зайлшгүй шаардлагатай.Тийм учраас 4 цагийн завсарлага авч байна гэв.