Иргэн Ж өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгаржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завджээ. 

Уг зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Замын-Үүд боомтоор энэ сарын 08-ны өдөр Истана маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завджээ. Тус үйлдлийг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.



Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар