Таны хувьд хамгийн их үр өгөөжтэй амьдралын туршлага юу байсан бэ? Бид энэ асуултыг тодорхой тооны хүмүүсээс асуусан бөгөөд хариултуудын үндсэн дээр үхэхээсээ өмнө амжуулах ёстой 60 ажлын жагсаалтыг гаргасан юм. Энэ бол нэг төрлийн амьдралын дүрэм юм. Үүнийг дага, таны амьдрал өөрчлөгдөх болно. 


  1. Сэтгэл хөдлөлөө удирдаж сур 

Эргэн тойрны хүмүүсийн ундууцлыг төрүүлдэг ааш муутай хүн хэнд ч таалагддаггүй.Иймд шалихгүй зүйлээс болж сэтгэлээр унах хэрэггүй. Хажууд байгаа хүндээ уураа гаргах бүр ч хэрэггүй. Бусдад зөвхөн эерэг хандаж, сэтгэл санааг нь дээш өргөдөг нэгэн байгаарай. 


2. Эрүүл мэнддээ анхаар 

Эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэ. Спортоор хичээллэ. Мэргэжлийн тамирчин болох албагүй ч өөрийгөө гаргуунд нь хаялгүй, идэвхтэй амьдраарай. 


3. Уучлалт гуйж сур 

Гаргасан алдаагаа хүлээж сурах хэрэгтэй. Алдаагаа хүлээсэн бол хэчнээн хэцүү байсан ч уучлалт гуйж сур. Чин сэтгэлээсээ гуйсан уучлалтыг хүн бүр үнэлнэ.


4. Танд муу хандсан хүмүүсийг уучил 

Сэтгэлд хуримтлагдсан уур, гомдлыг авч хаян гомдоосон хүмүүсээ уучил. Тархи, сэтгэл тань эрх чөлөөтэй болж шинэ зүйлд тэмүүлэх болно. 


5. Өөртэйгөө эвлэр 

Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөртэйгөө эвлэрэх нь хэн нэгнийг уучлахтай адил чухал зүйл. Өөртөө анхааралтай ханд. Өдөр бүр. 


6. Ганцаардлыг үнэлж сур 

Цагийг ганцаараа өнгөрүүлж сурах хэрэгтэй. Өөрийгөө таних түлхүүр бол ганцаараа байх. 


7. Үзэл бодлоо дахин авч үз 

10 жилийн өмнө чухал ач холбогдолтой гэж боддог байсан зүйлс одоо үед хэрэггүй, чухал биш болсон байж магадгүй. Харин түүний талаар таны үзэл бодол хэвээрээ үлдсэн юм биш биз. Үе үе энэ талаар бодож бай. 

8. Нуруун дээрх ачаагаа авч хая 

Таныг ямар нэгэн зүйл дарж, сэтгэл санааг байнга зовоодог уу? Түүнээсээ салах цаг болжээ. Цаг хугацаа үнэтэй. Түүнийг хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй.


9. Хүмүүсийн талаар сонирхож бай 

Амьдралын замд тааралдсан хүн бүрийг сонсож, түүнээс шинэ зүйл мэдэхийг хичээ. Хүн бүрт өөрийн гэсэн туршлага бий. Түүнээс нь суралц. 


10. Харилцаан дээрээ анхаар 

Аливаа хүнтэй харилцах харилцаан дээрээ анхаарч, сайжруулж, шинэ түвшинд аваачихыг эрмэлзэж бай. Үүнийг хэвшил болго.


11. Чин сэтгэлээсээ хайрла 

Хайрлана гэдэг гайхалтай мэдрэмж.


12. Адал явдалд орооцолд 

Адал явдалтай үйл явдалд оролцсон хүмүүсийн ярьдаг түүхүүдийг санаж байгаа биз дээ. Амьдрал маш баялаг шүү. 


13. Усанд нүцгэн сэл 

Хөдөө хээр нуурын усанд сэлж, цэлмэг хөх тэнгэрийг ажих шиг сайхан зүйл байна гэж үү.


14. Задгайд далайд аял 

Гурван өдөр, гурван шөнө тасралтгүй аял. Шинэ мэдрэмж авна гэдэг нь гарцаагүй. 


15. Шинэ зүйл турш 

Хүрээгээ тэлж, өдөр бүр шинэ зүйл сурч мэдэхийг хичээ.


16. Дараа нь харамсаж магадгүй ч хөгжилтэй зүйл хий 

Хааяа найзуудтайгаа хамт тэнэгтэх, ширээн дээр гарч бүжиглэх эсвэл бие биенээрээ тоглох хөгжилтэй байдаг шүү дээ. Гэхдээ хэн нэгний гомдоох тэнэг үйлдэл бүү хийгээрэй. 


17. Аялах хүслээ бүү дар 

Хэн нэгний өмнө өөрийгөө өмөөрч, зөвтгөх шаардлагагүй. Хорвоо ертөнцийг танин мэдэхийг хүсэж буй дотоод хүнээ сонс. 


18. Төрсөн нутаг, хотоосоо өөр газар амьдарч үз 

Тэр үед танд шинэ санаа, бодлууд төрөх болно. Та илүү нээлттэй болж, хүрээгээ тэлнэ. 


19. Жил бүр шинэ улс орноор аял 

Жил бүр очиж үзээгүй нэг газраа очиж байвал ямар вэ? 


20. Бүтэн жилийг гадаад улсад өнгөрүүл 

Нэг жил гадаад улсад сур эсвэл зүгээр л амьдарч үз. Шинэ газар, шинэ хүмүүсээр хүрээлүүлэхэд танд ямар үйл явдал тохиолдож, ямар мэдрэмж төрөх бол? 


21. Жуулчин шиг аялах хэрэггүй 

Дурсгалт газар, хөшөө болгоны зургийг нь авах шаардлагагүй. Зургийн аппаратын линзээр харахын оронд нүдээрээ үзэж хар. Ой тоондоо үлдээ. 


22. Соёл иргэншлээс 100 км хол газар амарч үз 

Цэлмэг хөх тэнгэрт гялалзах оддыг харж хэвт. Хотын гэрлээс хол байх тусам сарны гэрэл, оддын туяа улам сайхан харагдах болно. 

Image result for under the stars

23. 2-3 найзтайгаа хамт амрахаар яв 

Маш хөгжилтэй байхаас гадна нөхөрлөлөө бататгах сайхан боломж гарч ирнэ. Бид нас ахих тусам найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэх улам хэцүү болдог шүү дээ. Яараарай.


24. Хэмнэж сур 

Зарлагаа тана. Санагдаж байгаагаас хамаагүй цөөн эд зүйл хэрэгтэй байдгийг ойлгох болно. 


25. Комфорт зоноо тэл 

Оюун ухаанаа тэлсэн цагт та өмнөх байдалдаа хэзээ ч эргэн очихгүй.


26. Танихгүй хүнтэй уулзаж, ярилцахдаа чөлөөтэй бай 

Бид бүгд адил хүмүүс, нийгмийн амьтад. 


27. Бусдад хариу хүсээгүй тус хүргэ 

Сайн дурын ажил хийж үз. Үйлчилгээний салбарт ажиллах эсвэл хандив өргөхөд оролцож болно. Гэр оронгүй хүмүүст цай аваачиж өгөөрэй. Танихгүй нэгэнд зүгээр л тусал. Эргэж юу ч хүсэлгүйгээр бусдад чин сэтгэлээсээ тусал.


28. Хүмүүсийг үнэл 

Хүмүүсийг үнэл, тэд эргээд таныг үнэлэх болно. 


29. Өөрийн гараар ямар нэгэн зүйл хий 

Гайхалтай шүү дээ. 


30. Ямар нэгэн мэргэжил эзэмш 

Дараа нь дахиад нэгийг. Та мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагдаж байвал өөр мэргэжил сонгоорой. Орчин үед боломж дүүрэн байгаа. 


31. Өөрийн гэсэн бизнесийг эхэл 

Айх хэрэггүй! Ямар нэгэн зүйл хийх хүсэл төрвөл түүнийгээ заавал гүйцэлдүүл. Алдах юм байхгүй. 


32. Алдаа гарга 

Гаргасан алдаа бүрийн цаана илүү том боломж нээгдэж байдаг. 


33. Дахин нэг бүтэлгүйтлийн дараа хөл дээрээ бос 

Бүтэлгүйтэл бүрийн дараа бид илүү хүчтэй болж босч ирдэг.


34. Мэргэжлийн хүнийг дууд 

Бүх ажлыг өөрөө хийх гэж оролдох хэрэггүй. Мэргэжлийн хүний туслалцаа ав. 


35. Хэн нэгнийг хал 

Ажилтан бүрээ өрөвдөж хаацайлах хэрэггүй. Шаардлагатай бол халах хэрэгтэй. 


36. Халагдаж үз 

Хүн бүрт тохиолдож болох л зүйл. Үүгээр хорвоо төгсөхгүй. Ирээдүйд биднийг олон сайхан зүйлс хүлээж байгаа. 


37. Ажлаасаа халагд 

Дургүй ажлаасаа сайн дураараа гар. 


38. Буруу зуршлаа хая 

Буруу зуршил бүрээсээ үе шаттайгаар сал. Сэтгэлийн тэвчээр гаргаж буруу бүхнийг ардаа орхи.


39. Зориглож чадахгүй байсан бүхнээ хий 

Алив ээ! Та чадна! 


40. Үлгэр дуурайлал болсон хүндээ захидал бич 

Танд урам зориг, сэдэл өгдөг хүнтэйгээ харилцаа тогтоохыг хичээгээрэй.


41. Тэр хүнтэйгээ уулз 

Та хэчнээн их урам зориг авна гээч! 


42. Дуртай хамтлаг, дуучдынхаа тоглолтыг үз 

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Дуртай зүйлээ хийж, сонсож сэтгэл зүрхээ урамшуулж байх хэрэгтэй. 

Image result for live concert

43. Суралц 

Амьдралынхаа туршид шинэ зүйл сур, үргэлж өөрийгөө хөгжүүл.


44. 1000 ном унш 

Номонд асар их ухаан оршдог. Дунд сургуульд байхдаа уншиж байсан номнуудаа дахин нэг хараарай. Та гайхах болно. 


45. Амьдралын хичээлээсээ хуваалц 

Өөрийн туршлагын талаар блог хөтөл. Хүмүүст ярьж өг. Олж авсан амьдралын ухаанаасаа бусадтай хуваалц. 


46. Олон нийтийн өмнө чөлөөтэй ярьдаг бол 

Айх хэрэггүй. Энэ бол маш чухал чадвар. Бусадтай ухаан, туршлагаа хуваалцахын тулд олны өмнө биеэ чөлөөтэй авч явдаг байх хэрэгтэй. 


47. Тайзан дээр гар 

Олон нийтийн өмнө үг хэлээд сурчихсан юм чинь одоо шат ахиж тайзан дээр гарах цаг болжээ.


48. Шинэ төрлийн спортоор хичээллэж үз 

Танд таалагдаж, мэргэжлийн тамирчин болох ч юм билүү? 


49. Марафонд гүй 

Эсвэл ямар нэгэн тэмцээнд оролцож үзээрэй. Сэтгэлийн тэнхээгээ мэдэж ав.


50. Усанд шумбаж үз 

Усанд аквалангтай шумбаж усан доторх ертөнц, далайн ёроолыг хараарай. 


51. Бүжиглэж сур 

Эсрэг хүйстнээ татах шилдэг арга. 


52. Уулнаас цана эсвэл сноубордоор гулга 

Өвлийн улиралд үүнээс догь зүйл гэж үгүй байх.


53. Амьтадтай найзал

Амьтад зарим үед хүнээс илүү ухаантай байдаг шүү. 


54. Морь уна 

Морьтойгоо нийлж нэг амьтан болсон мэт тал газраар давхи.


55. Заан дээр сууж үз 

Өвөрмөц мэдрэмж төрөх нь гарцаагүй. 


56. Нис 

Шүхрээр бууж эсвэл парапланаас нисэж үзээрэй. Айдсаа ялан дийлэх ямар байх бол? 

Image result for adventure trip

57. Аав ээжтэйгээ хамт бай 

Бид нас нэмэх тусам ээж аавынхаа хэчнээн зөв байсныг ухаардаг. Тэдэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүл. Амьдралын туршлагыг нь судал. Тэд таны төлөө сэтгэлээ үргэлж чилээдэг. Энэ бүгдийг үнэлэх хэрэгтэй. 


58. Эхнэрээ төрөхөд нь хамт бай 

Шинэ хүн мэндлэх нь нүдэн дээр гайхамшиг бий болж байгаатай адил биш гэж үү? 


59. Дөнгөж төрсөн нярайн гарнаас барьж үз

Тэр бяцхан гарыг атгахад танд юу бодогдох бол? 


60. Аз жаргалтай амьдар 

Эцсийн эцэст хүн бүр л аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ заримдаа энэ нь бидний бодсоноос илүү төвөгтэй байдаг. Танд аз жаргал, баяр баясгалан авч ирдэг тэр зүйлээ ол.

Image result for happy life