Орчин үед туранхай хэрзгэр биш, том өгзөг гуятай бүсгүйчүүд моодонд орсон. Дасгал сургуулилт хие гэсэн ч, цаг завгүй байна уу? Тэгвэл та бүхэндээ өдөрт 20 минут хийхэд хангалттай завгүй хүмүүст зориулсан өгзөг томруулах дасгалыг хүргэж байна.


1. Хөлөө нийлүүлж өвдөглөж суугаад дээшээ өндий. 


2. Хөлөө нийлүүлж өвдөглөж суусан байрлалаасаа дээшээ босож нэг хөлөө өндөр өргөнө. Энэ дасгалыг хоёр хөлөө ээлжилж хийгээрэй.


3. Зураг дээрх шиг байрлал аваад дээшээ таазаа өргө.


4. Хэвтэж байгаад дээшээ таазаа өргө. Энэ дасгал хэвлийн булчин чангалдаг шүү.


5. Хоёр хажуу тийш алхангаа нэг хөлөө зураг дээрх шиг өргө. Хэцүү байвал илүү том алхаарай.


6. Хэвтэж байгаад таазаа өргөсөн чигтээ хөлөө нэг нэгээр нь өргө.


7. Сандалтай хийх суултын дасгал. Хэрвээ та суулт хийж үзээгүй бол энэ дасгал хамгийн үр дүнтэй шүү.


8. Хойш ташуулдаж хөлөө татаад доошоо суух дасгал


9. Дээшээ таазаа өргөдөг дасгалаа гартайгаа хамт хийцгээе


10. Сандал дээрээ гарч зогсоод нэг хөлөө өргө. Хоёр талдаа ээлжлэн хийгээрэй.


11. Хөлдөө том зай авч байгаад хоёр тал руугаа доош суу.


12. Алхалт дундаа ингэж суулт хийх нь өгзөг чангалах хамгийн үр дүнтэй арга юм шүү.


13. Хэвтэж байгаад таазаа өргөхдөө өвдөгөө тэврээрэй.


14. Сандалны дасгалыг өвдөглөн суухаас, сандал дээр гарч зогсох хүртлээ нийлүүлээд хий.


15. Сандал дээр хажуу талаараа гарч хөлөө өргөх


16. Нэг хөлөө газар хүргэлгүйгээр сандал дээр сууж босох. Ингэхдээ гараа урдаа бариарай.