Уэльсийн их сургуулийн оюутнууд алдарт зохиолч Стивен Кингийн “Дасгалын дугуй” нэртэй өгүүллэгийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг 1 ам.доллараар авчээ. Энэ тухай “The Guardian” сонин мэдээлэв.

16 настай Алфи Эванс, 14 настай Керис Клифф нар энэ талаар зохиолчтой холбогдсоныхаа дараа удалгүй нааштай хариу сонссон байна. Гэрээг хэдхэн хоногийн дараа байгуулсан байна. Гэсэн хэдий ч гэрээний дагуу Кингийн өгүүллэгээр хийх дэлгэцийн бүтээлээсээ оюутнууд ашиг олохгүй байхаар тохиролцсон бөгөөд киноныхоо хуулбарыг түүнд илгээх аж. Эванс, Клифф нар одоогооор зураг авалтын зохиомжин дээр ажиллаж байгаа аж.

Дэлгэцийн бүтээл болгох эрхийг Стивен Кинг өөрийнхөө аль нэг өгүүллэгээр кино хийх боломжийг оюутнуудад өгөх зорилгоор байгуулсан"Dollar Babies” төслийнхөө хүрээнд шилжүүлсэн байна.