2018, Аравдугаар сарын 08, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Фото:Төр хурах-Цэцээ гүн чиглэлийн явган аяллын замын тохижуулав

Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Үргэлжлүүлж унших


2. МАН нөхөн сонгуульд ялалт байгуулжээ

Хоёр аймаг, таван суманд өчигдөр /2018.10.07/ нөхөн болон дахин сонгууль  явагдсан. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу аравдугаар сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Үргэлжлүүлж унших


3. Шууд: Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар өгсөн үүргийн биелэлттэй танилцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцаж байна. Үргэлжлүүлж унших


4. "Оюутолгой дахь гадаад удирдах ажилтнууд монгол ажилчдыг үл хүндэтгэж байна"

Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлд 424 хүн хандсан. Энэ нь тэнд ажиллаж буй ажиллагсдад эвлэлдэн нэгдэх эрх олгохгүй байна. Үргэлжлүүлж унших


5. Хабиб Нурмагомедовын эцэг хүүгээ хатуу шийтгэхээ мэдэгдэв

Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовын эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Ирландын тамирчин Конор Макгрегортой хийсэн тулааны дараа гаргасан авирынх нь төлөө хатуу шийтгэхээ мэдэгджээ. Энэ тухай тэрбээр "Известия" сонинд мэдээлсэн байна. Үргэлжлүүлж унших