Эрүүл байж, олон өвчнөөс урьдчилан сэргийлхийн тулд өглөөний цайндаа анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим хүнсний бүтээгдэхүүн ходоодны салстыг цочроож, зарим нь хүчиллэг бөөгнөрсөн тэнцвэрийг алдагдуулж, нөгөө нэг нь чихрийн шижин, гастрит гэх мэт өвчнийг үүсгэж байдаг. 


1. Цитрусын төрлийн жимс

Үүнд жүрж, мандрин, лимон зэрэг багтана. Та өлөн ходоодон дээр идвэл гастритыг идэвхижүүлж, харшил үүсгэнэ. Тиймээс цитрусын төрлийн жимс хэрэглэхээс өмнө өглөөний цайндаа овьоёс хэрэглээрэй.


2. Гадил

Гадил жимс нь магийн агууламж ихтэй учир энэ нь зүрх судасны системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Харин өлөн ходоодтой байх үедээ гадилыг идэснээр кальци-магнийн тэнцвэрийг алдагдхад хүргэх юм.


3.Түүхий ногоо

Түүхий ногоо хүчил агуулдаг. Харин хүчил нь хэдхэн секундын дотор ходоодны салст бүрхэвчийг цочирдуулдаг. Тиймээс өлөн ходоодон дээр өргөс хэмх, улаан лооль, байцаа зэрэг ногго идэх нь хоол боловсруулалт муутай хүмүүст бүр их асуудал авчирна.


4. Йогурт

Хүний биед өглөөний цагаар йогуртын агуулдаг бактериуд хэрэг болдоггүй. Тиймээс йогуртыг өглөөний цайны дараа эсвэл оройн цагаар идэх нь тохиромжтой байдаг.


5. Чихэрлэг төмс

Өлөн байх үедээ чихэрлэг төмс идэснээр таны ходоод гэдсийг хямрааж, үрэвсүүлнэ.


6. Хүйтэн уух зүйл

Өглөө өлөн байх үедээ хүйтэн ус уухыг зөвөлдөг. Гэхдээ хүйтэн ус нь хөргөгчний хүйтэн ус байх ёсгүй. Харин үүний оронд өрөөний хэмд байсан эсвэл бүлээн ус уух нь ходоод гэдсийг бэлтгэж өгнө. 


7. Амттан

Амттай зүйлс хортой гэдгийг бид бүгд мэднэ. Харин өлөн байх үедээ идэх нь бүр ч сөрөг нөлөөтэй. Хэрэв та өглөөд амттан иддэг бол та нүдний өвчлөл, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг.


8. Кофе

Зарим хүмүүс өглөөг кофегүй эхэлж чаддаггүй. Гэхдээ өөрийн эрүүл мэнддээ анхаарах цаг аль хэдийн болсон. Өглөө кофе ууснаар таны ходоодны шүүсний ялгаралыг нэмэгдүүлж, гастритыг үүсгэж, салст бүрхэвчийг цочроодог байна.


9. Улаан мах

Энэ бол маш хүнд бүтээгдэхүүн. Тэр тусмаа өглөө өлөн байх үед, таны бие махбодь хэрэгтэй энергиэ нөхөж чадаагүй байгаа үед их хэмжээний уургыг давж гарч чадахгүй. Харин өдрийн хоолонд идэх нь нэн тохирожмтой.


10. Хурдан өглөөний цай

Хэдийгээр зар сурталчилгаагаар эрүүл бие, гоё галбиртай болхыг хүсвэл өглөөний бэлэн цайг ууж байгаарай гэж сурталчилдаг ч ямар ч сайн тал эдгээр бүтээгдэхүүнд байхгүй. Харин эсэргээрээ нүүрстөрөгчөөр баялаг өглөөний цайнууд цусан дахь сахарны хэмжээг эрс нэмэгдүүлж, өдрийн цагаар та аймшигтайгаар өлсөж, хэтрүүлэн иддэг болох юм. Харин үүний үр дүн бол таргалалт.


11. Хиамтай сэндвич

Хиам гэх хүнсний бүтээгдэхүүнд маш олон хортой бүрэлдэхүүн хэсэг ордог. Хиам нь хорт хавдар үүсгэх эсүүдийг агуулдаг. Тиймээс өглөө өлөн байх үед хиамтай сэндвич идэх нь бүр илүү хортой гэдэг нь ойлгомжтой биз ээ.


12. Сармис

Сармисаар амтласан хоол хүнс өглөөд хэрэглэхгүй байх нь зохистой. Сармис нь цөсний хүүдий, ходоодыг цочроодог аллицин гэх бодисыг агуулдаг.