2018, Наймдугаар сарын 01, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • “Нүүдэлчин Монгол” наадмын хэвлэлийн бага хурал “MONGOL NEWS” мэдээллийн төвд 11:00 цагт болно.
    “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам”-уудын нэгдүгээр шатнаас шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй ардын авъяастан, гар урчууд, тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.
  • Хүүхдийн сүүн тэжээл импортлогч нарт зориулсан уулзалт BLUE SKY цогцолборын TOPAZ зааланд 09.00-12.00 цагт болно.
  • 10:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин соёлын наадам болох гэж буйтай холбогдуулан түүх соёл, шашны зан үйл, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Гантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Гавж Д.Чойжамц, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун нар оролцоно.


2018, Долдугаар сарын 31, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. "Макс"-ын Д.Ганбаатар хурдан хүлгийн бүх бай шагналыг өнчин хүүхдүүдэд хандивлана

"Макс"-аар овоглогдож хүнсний төдийгүй барилгын салбарт амжилттай яваа гэр бүлийнхэн бол Тод манлай уяач Д.Ганбаатар,  Д.Цэрэнжигмэд нар билээ. Үндэсний томоохон хөрөнгө оруулагч нар гэгддэг тэднийг монголын морин спортын түүхэнд багагүй хувь нэмэр оруулж яваа хэмээн ам сайтай байдаг.

Улсын баяр наадмынхаа 10 гаруй түрүү, 20 орчим айрагдсан "Макс" угшлын хурдан буянаараа бахархаж явдаг тэдний хурдан хүлгүүд энэ жил... Үргэлжлүүлж унших

2. Анхаар: Хорт хавдар үүсгэгч бодистой энэ зүрхний эмийг бүү ав

ДЭМБ, Европын Холбооны Эмийн Агентлагаас  Валсартан эмийг өвчтөнд хэрэглэхгүй байхыг, эмчилгээнээс хасахыг анхааруулжээ. Уг эмийн найрлагад N-Nitrosodimethylamin (NDMA) гэх хорт хавдар үүсгэдэг бодис өндөр хэмжээгээр агуулагдаж буй тул...  Үргэлжлүүлж унших

3. Тамгын газрын дарга Б.А-г 64 настай И хутгалжээ

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг ажлын өрөөнд нь үл таних эрэгтэй хутгалсан хэрэг өнөөдөр гарсан.Энэ талаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Өнөөдөр 10.40 цагийн орчимд Баянзүрх дүүрийн Тамгын газарт хүн хутгалууллаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн дүүргийн цагдаагийн албанынхан хэргийн газарт ажиллаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг баривчилсан бөгөөд... Үргэлжлүүлж унших

4. Вейсел Акчайг хулгайлсан нь нотлогдвол 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан гэх хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэлдээ... Үргэлжлүүлж унших

5. Английн гадаад хэргийн сайд “Миний эхнэр Япон” гэж андуурч хэлсэн нь асуудал үүсгэжээ

Английн гадаад хэргийн сайд Жереми Хант Бээжинд айлчлан, хоёр улсын  худалдааны асуудлаар хэлэлцээ хийж байхдаа санамсаргүйгээр эхнэрээ Япон хүн гээд хэлчихжээ. Тэрээр алдаагаа дор нь залруулсан боловч... Үргэлжлүүлж унших