2018, Долдугаар сарын 31, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • 9.00 цагаас Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацийн төслөөс "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" нэртэй Олон Улсын хурлыг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шинэ танхимд зохион байгуулна. Хуралд БНСУ, Монгол, Хятад улсын эрдэмтэд судлаачид оролцох бөгөөд 14.00 цаг хүртэл үргэлжилнэ.  Холбоо барих утас 99287297

2018, Долдугаар сарын 30, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Н.Энхбаяр Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 76 дугаартай оролцлоо

Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурт боллоо. Тус тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалын (300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлт)-ийн төрөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр 76 дугаартай оролцож... Үргэлжлүүлж унших

2. СӨХ-д хэдэн төгрөг төлөх ёстой вэ?

Орон сууцанд амьдардаг айл өрхүүд Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ гэдэг газрыг бүгд мэднэ. Харин СӨХ-ийн төлбөр яг хэд орчим байх ёстойг яг юунд зарцуулагддаггийг бид төдийлэн анзаараад байдаггүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гишүүн. Д.Рэнцэнноровоос тодруулахад... Үргэлжлүүлж унших

3. Энэ онд 1562 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 20 мянган түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд 2018 ондоо багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар салбарын яам ажиллаж байгаа аж. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд... Үргэлжлүүлж унших

4. МАН гишүүдийн ёс зүйг онцгой анхаарна гэв

МАН-ын Хяналтын ерөнхий хороо ирэх сарын 01-нд хуралдаж намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх болжээ.

Энэ ажлын хүрээнд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос энэ сарын эхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн МАН-ын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна.  Мөн МАН-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмшдэг тухай  мэдээллүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, намын нэр хүндийг унагаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргажээ.
Энэ талаар МАН-ын хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдэгдэхдээ... Үргэжлүүлж унших

5. Б.Ганхуяг: "Эрдэнэс-Тавантолгой" ХК хагас жилд 734 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

"Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр компанийнхаа хагас жилийн үзүүлэлтийг тайлагнаж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрээр "Эрдэнэс-Тавантолгой" ХХК байгуулагдсан цагаасаа хойш найман жилийн хугацаанд санхүүгийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй олон удаа тулгарсан. Гэвч өнөөдөр эдгээр хүндрэлийг даван туулж, эдийн засгийн үзүүлэлт, орлого нэмэгдээд байна. Бид 2018 оны эхний хагас жилд 737 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Мөн энэ онд... Үргэлжлүүлж унших