2018, Долдугаар сарын 13, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Уяачдын наадам тусгай хөтөлбөртэйгөөр 07.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ

2018, Долдугаар сарын 12, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Арслан Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртлээ

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь Монгол Улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүллээ. Үргэлжлүүлж унших

2. Фото: Сурын харвааны үеэрх сэтгэл хөдөлгөсөн торгон мөчүүд

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Сурын харваа өндөрлөж, мэргэдүүд тодорлоо. Үргэлжлүүлж унших

3. У.Хүрэлсүх: Би монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо. Дараа нь... Үргэлжлүүлж унших

4. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүү магнайд хурдлав

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Үргэлжлүүлж унших

5. Хорватууд дэлхийн аваргын төлөө Францтай тоглохоор шалгарлаа

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу  2018 оны ДАШТ-ий 62 дахь тоглолт буюу хагас шигшээд Англи-Хорватын шигшээ багуудын халз тулаан ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.12/ шөнийн 02 цагт эхэлж, Хорватууд 2:1-ээр Английн шигшээг хожиж дэлхийн аваргын төлөө Францын шигшээтэй тоглохоор шалгарлаа. Үргэлжлүүлж унших