2018, Зургаадугаар сарын 7, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • НМХГ-аас Хан уул дүүргийн 13 дугаар хороонд /Био комбинат/ байрлах Эйч Эс Ресорт ХХК-ийн "Вивер сайт гольф" клубын зааланд Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан "Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавигдах шаардлага" сэдэвт үзүүлэх сургалт зохион байгуулна. 
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны "А" танхимд Урлаг, соёлын олны танил одуудтай салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын асуудлаар уулзалт зохион байгуулах гэж байна.
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Засгийн газрын холбогдох яам, агентлагийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна.
    Энэхүү хуулинд хэдэн хэдэн өөрчлөлтүүд тусгагдсан. Тухайлбал:
    - Хуулийн шинэчилсэн найруулгаар стандартын зарим хэсгийг нь сонгон хэрэглээд, зарим хэсгийг нь заавал мөрдөхөөр заасан. Энэ нь олон төрлийн стандартаас сонгосноор бизнес эрхлэгчдэд экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно.
    - Шинэчилсэн найруулгаар итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, тусад нь бүлэг гаргаж, чиг үүргийг нь тусгасан. Ингэснээр бараа, бүтээгдэхүүнд Монгол Улсад олгосон тохирлын гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.



2018, Зургаадугаар сарын 6, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Трамп-Кимийн уулзалт "Capella" зочид буудалд болно

Энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болно. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Үргэлжлүүлж унших


2. ТАНИЛЦ: ЭЕШ өгөх байрууд

Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.

  1. Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./ Үргэлжлүүлж унших


3. ФОТО: Улаанбаатар хот инновацийн төвтэй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар нийслэл дэх гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд үзүүлэх зорилт бүхий Инновацийн төвийн нээлт өнөөдөр боллоо. Үргэлжлүүлж унших


4. “Өнөр бүл хүүхдийн төв”-д 100 сая төгрөг өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Үргэлжлүүлж унших


5. Ираны баг ОХУ-д хамгийн түрүүнд ирлээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-д оролцохоор ОХУ-ыг зорин ирсэн анхны баг тамирчид нь Лалын Бүгд Найрамдах Иран улсын баг тамирчид боллоо.

“ДАШТ-д орохын тулд бидэнд олон жилийн нөр их хүч хөдөлмөр шаардагдсан. Дэлхийн аваргууд цуглардаг гайхалтай гэр бүлийн нэгээхэн хэсэг нь болж байгаадаа бид баяртай байна. Үргэлжлүүлж унших