2018, Зургаадугаар сарын 6, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Монгол банкин дээр Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг болно. Мөн үргэлжлүүлээд "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аяны нээлтийн арга хэмжээ болно.
  • СХД-ийн 14-р хороон дээр Нийслэлийн архивын газартай хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна.
  • "Монголын Хуульчдын Холбоо"-ны гишүүн Г.Лхагвасүрэн Гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой асуудлаар хохирогчдыг оролцуулж баримт дэлгэн мэдээлэл хийнэ.
  • ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмгэг судлалын тасагт Монгол улсын анхны эмгэг судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбо агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан “ЭХ ХҮҮХДИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ болно.



2018, Зургаадугаар сарын 5, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Энэ сарын 10-наас Уругвай улс руу визгүй зорчих боломжтой

Монгол, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Ингэснээр хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой. Үргэлжлүүлж унших


2. ТАНИЛЦ: Зургаадугаар сард халуун ус хязгаарлах хуваарь

Энэ зуны дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 18-ны хооронд хийгдэх юм.

Засварын ажлын хүрээнд Зургаадугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг хүргэж байна. Үргэлжлүүлж унших


3. "IOS12" таны хүүхдийн гар утасны донтолтыг зогсооно

Урьд шөнө технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг Apple WWDC2018 болж өнгөрлөө. Энэ жилийн арга хэмжээнд зөвхөн "Software"-ийн шинчлэлүүд хийж байгаа тухайгаа Apple компани зарлав. Apple нийтдээ 4 төрлийн бүтээгдэхүүний үйлдлийн системийн шинэчлэл хийсэн байна. Үргэлжлүүлж унших


4. Хотын авто зам, тээврийн хөрөнгийн чиглэлээр Дэлхийн Банк дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Үргэлжлүүлж унших


5. ФОТО: “АА Койн” цахим мөнгөний танилцуулга боллоо

Азийн Орнуудын Цахим Мөнгө, Блокчайн Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн компани болох "МСС Клауд" ХХК-ийн шинээр гаргаж буй “АА Койн” цахим мөнгөний танилцуулах үйл ажиллагаа боллоо. 

Энэхүү уулзалтад Азийн шилдэг цахим мөнгө гаргагчид мөн олборлогчид оролцож, байр сууриа илэрхийлэв. Үргэлжлүүлж унших