2018, Зургаадугаар сарын 5, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Төв Азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалт болно.Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцоно.
  • Дэлхийн байгаль хамгаалах өдөр болон Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэн орсны 25 жилийн ойг тохиолдуулан "Бидний мэдэх мазаалай" фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Үзэсгэлэнг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлнэ.



2018, Зургаадугаар сарын 4, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Өнөөдрөөс эхлэн дараах газруудад халуун ус хязгаарлана

Жил бүрийн зуны улиралд Улаанбаатар хотын дулааны төв шугамд засварын ажил хийгддэг. 

Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийгдэх юм байна.

VI/4 - VI/11 хүртэл Дүнжингарав хотхон, энканто таун, маршал таун хотхон, ривер гарден хотхон, их тэнгэр орчим дүнжингарав хотхоноос урагш буюу 12а магистраль, дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил явагдана. Үргэлжлүүлж унших


2. ТАНИЛЦ: УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудал

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл пүрэв гаригт хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа дарааллыг гаргажээ. УИХ-ын Хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна. Үргэлжлүүлж унших 


3. 3, 5 дугаар ангийн сурагчид баасан гарагаас амарна

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралтын хуваарь гарчээ. 

Тухайлбал, 1, 2 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гарагаас эхэлж амарсан бол, 3, 5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс буюу энэ баасан гарагт амарна.  Үргэлжлүүлж унших


4. ВИДЕО: ДАШТ-ий албан ёсны дүрс бичлэг

Хөл бөмбөгийн ДАШТ-2018-ын үеэр болох тоглолт бүрийн өмнө үзэгчдэд толилуулах өвөрмөц дүрс бичлэгийг Олон улсын хөл бөмбөгийн холбоо бэлтгэн гаргажээ.  

Уг бичлэгт Москва, Санкт-Петербург, Казань, Сочи, Волгоград, Екатеринбург, Калининград, Саранск, Доод Новгород, Самара болон Донын Ростов зэрэг ДАШТ-ын тоглолтууд болох 11 хотын нэрийг дүрслэн харуулахаас гадна Улаан талбай дээрх Василий Блаженын сүм, Волгоград хотын “Эх орон дуудаж байна” уран баримал болон бусад хөшөө дурсгалыг харуулсан байна.  Үргэлжлүүлж унших


5. Тавантолгой ХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулав

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчилж уурхайнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран өнгөрсөн амралтын өдрүүдэд “Таван толгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Үргэлжлүүлж унших