2018, Зургаадугаар сарын 21, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хоёр талын хамтын ажиллагааны 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хөвсгөл” зочид буудлын /Тусгаар тогтнолын ордны баруун хойно/ 2 давхрын хурлын “А” танхимд ХҮНДЭТГЭЛИЙН БАЯРЫН ХУРАЛ зохион байгуулна.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах зорилготой “Хамтарсан багийн туршлага судлах сургалт, уулзалт”-ыг 2018 оны 06 сарын 20, 21 өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд 10-17 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.



2018, Зургаадугаар сарын 20, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авах нь зөв хэмээн үзлээ. Үргэлжлүүлж унших


2. 2018 оны эхний 5 сард 16604 хүүхэд мэндэлжээ

2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ. Үргэлжлүүлж унших


3. Фото: Х.Баянмөнх: Допингийн асуудал бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга болсон

Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг төвийн дарга нарыг шалгуулах гомдлоо өнөөдөр АТГ-т хүргүүллээ. 

Тэрбээр “Би АТГ-т өөрийн гомдлоо өгчихөөд гарч ирлээ. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил ямар ч хууль, дүрэмгүй явж ирлээ. Эцэстээ бөхчүүдийг дарамталдаг, шантаажилдаг арга болсон байна. Үргэлжлүүлж унших


4. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Үргэлжлүүлж унших


5. Нэг удаагийн нийлэг уутыг ирэх хавраас хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Үргэлжлүүлж унших