2018, Зургаадугаар сарын 14, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд 14, 15-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг хийнэ. Иж бүрэн дадлага сургуулийн нээлт өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд болно.
  • "Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг болно
    Монголын улсын ирээдүйг өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтнүүд, ур чадвар, дадлага эзэмшсэн, мэргэшсэн бүтээлч хүмүүс тодорхойлох нь гарцаагүй юм. Харамсалтай нь шилжилтийн гэж болох өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын систем доголдсоноос шалтгаалан өнөөдөр төрийн байгууллагууд нь тоо, статистик хөөцөлдөж, боловсролын байгууллагууд нь оршин тогтнохын төлөө мөнгө, хөрөнгөнд илүүтэй анхаарч, суралцагсад нь диплом, гэрчилгээ хөөцөлддөг гаж үзэгдэл хэм хэмжээ болон тогтоод байна.



2018, Зургаадугаар сарын 13, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Энэ сарын 15-наас зуслангийн болон шөнийн тээврийн үйлчилгээ эхэлнэ

Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч, урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараах 3 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Үргэлжлүүлж унших


2. Бичлэг: Хүүхдийн паркийн "Пуужин" хугарч хүүхдүүд гэмтжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн "Пуужин" тоглоом хугарсан бичлэгийг эцэг эхчүүд тавьжээ.

Тоглоом ажиллаж байхдаа хугарсан бөгөөд гэнэт унахад нь айж сандарсан эцэг эхчүүд хүүхдээ гарган авсан байна. Энэхүү тоглоом олон жилийн насжилттай Оросын бүтээгдэхүүн аж. Үргэлжлүүлж унших


3. С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа юм. Үргэлжлүүлж унших


4. ФОТО: МУГТ Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргилд авирна

МУГТ Б.Гангаамаа Пакистан улсын Спорт авиралтын хаан уул гэгддэг К2 ууланд авиралт хийхээр маргааш Монголоос ниснэ. Ууланд зургаадугаар сарын 18-ны өдрөөс авирч эхлэх бөгөөд нийтдээ хоёр сарын хугацаа зарцуулж, наймдугаар сарын 16-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үргэлжлүүлж унших


5. Одонтой ээжүүд 14-хөн хоногийн дотор 2 өрөө байрны мөнгө цуглуулжээ

Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг өчигдөр зохион байгууллаа. Үргэлжлүүлж унших