2018, Тавдугаар сарын 9, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үрэлгэн зарлагын талаар иргэд мэдээлэл хийнэ.



2018, Тавдугаар сарын 8, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан жагслаа

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. 

Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх Үргэлжлүүлж унших


2. Ерөнхийлөгчийн саналыг УИХ хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.08) хуралдаан 10 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нар санал хэллээ.  Үргэлжлүүлж унших


3. Ууртай залуугийн эрхийг гурван сараар хасчээ

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд тархаж багагүй шуугиан дэгдээгээд авсан. Тэрбээр эл үйлдлээ "эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй" хэмээн тайлбарласан байна. Үргэлжлүүлж унших


4. Путиний тангараг өргөх ёслолд Монгол дээлээрээ гоёожээ

Холливудын жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяагийн хамт В.Путиний ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригджээ. Өчигдөр болсон ёслолд оролцох урилгыг түүнд Кремлиэс илгээсэн байна.

Б.Эрдэнэтуяа “Манай хөрш орны төрийн тэргүүн, миний нөхрийн дотнын найз, Владимир Путиний тангараг өрөх ёслолд уригдсандаа их баяртай байна” гэж бичсэн байна. Үргэлжлүүлж унших 


5. Е.Медведева 11 жил хамтарсан дасгалжуулагчаа солилоо

Оросын алдарт уран гулгагч, олимпийн хошой мөнгөн медальт Евгения Медведева өөрийн дасгалжуулагч Этери Тутберидзетай хамтран ажиллахаа больж, Канадын дасгалжуулагч Брайан Орсерын удирдлага дор цаашид бэлтгэл сургуулилт хийхээр шийдсэн тухай “Спутник” агентлаг мэдээллээ.

Е.Медведева энэ тухайгаа өчигдөр Оросын Уран гулгалтын холбоонд албан ёсоор мэдэгдсэн байна. Үргэлжлүүлж унших