2018, Тавдугаар сарын 4, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Монголын улаан загалмай нийгэмлэг "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. Өдөрлөг нь жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтсан арга хэмжээнүүдийн хүрээнд болж байгаа юм. 
  • "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ" сэдэвт семинар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулагдана.



2018, Тавдугаар сарын 3, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн их санал авсан 10 хүний нэр тодорлоо

Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргад нэр дэвшигчийг тодруулахаар иргэдээсээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд sanal@president.mn хаягт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга”-ын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг нийт 6405 иргэн ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг тус тус нэр дэвшүүлсэн байна. Үргэлжлүүлж унших


2. Намар 6000 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Үргэлжлүүлж унших


3. Улаанбаатар, Хөх хотын хамтын ажиллагааны нэн шинэ түүх эхлэв

Шинэ түүхийг эхлүүлсэн айлчлал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы нийслэл Хөх хотод саяхан ажлын айлчлал хийгээд ирлээ.

Хөх хот нь Монгол Улсын нийт хүн амтай бараг дүйх 3.1 сая хүн амтай. Газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, соёлын аялал жуулчлал, цахим худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар  эдийн засагт нь тэргүүлэх байр суурь эзэлдэг.  Үргэлжлүүлж унших


4. С.Батболд: “Сэтгүүлч ордон” барих газрын асуудлыг хот шийдвэрлэлээ

Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Үргэлжлүүлж унших


5. 72 жил ханилсан нэрт дизайнер Жудит, зураач Герсон нар нэг өдөр таалал төгслөө

Гар цүнхний нэрт дизайнер Жудит Лейбер өнгөрсөн бямба гарагт, 96 насандаа таалал төгслөө. Түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээс хэдхэн цагийн өмнө 72 жил ханилсан нөхөр, абстракт зураач, 97 настай Герсон Лейбер нь дэргэд нь байж байгаад нас барсан аж. Тэд Нью Йоркийн Спрингс дахь гэртээ сүүлчийн хормоо хамт өнгөрөөжээ.  Үргэлжлүүлж унших