2018, Тавдугаар сарын 31, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • СХД-ийн 24, 25-р хорооны /улаан чулуут/-н хүүхэд багачуудад зориулан “Жаргалтай үрсийн инээд” сайн үйлсийн аяныг “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн гадаа талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү аян нь “Норов ба Царцаа намжил” хүүхдийн жүжгийн хэсгээс тоглон тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжлэх ба Улаанбаатар их дэлгүүр болон бусад бизнесийн байгууллагууд хамтран ажиллана.
  • “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулах арга хэмжээ өнөөдөр 11 цаг 30 минутад Үндэсний аудитын газрын 412 тоотод болно.



2018, Тавдугаар сарын 30, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Төрийн албаныхныг олон нийтийн сүлжээнд хандахыг хориглолоо

Төрийн албан хаагч, удирдлагууд ажлын байрныхаа интернетээр сошиалд нэвтэрч, тоглоом тоглохыг хориглолоо.

Тухайлбал, Ерөнхий сайд төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернет сүлжээгээр Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт сайт, сүлжээнд холбогдохгүй болгохыг Засгийн газар, яам, агентлаг болон төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгожээ. Үргэлжлүүлж унших


2. Бага насны хүүхдийг аюулгүй тээвэрлэж байгаа эсэхийг шалгаж байна

“Бяцхан зорчигч” аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, жолооч нарт зориулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах олон талт ухуулга нөлөөлөл, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Үргэлжлүүлж унших


3. Оросын хоёр иргэн тутмын нэг нь ДАШТ-ийг үзнэ

Оросын хоёр иргэн тутмын нэг нь ДАШТ-2018-ыг үзэх бодолтой байгаа бол 5 хувь нь тэмцээнийг үзэхийн тулд ээлжийн амралтаа авах гэж байгаа аж. "Mediascope" компанийн явуулсан санал асуулгын дүн үүнийг харуулж байна.

“12-64 насны хоёр орос хүн бүрийн нэг нь ДАШТ-2018-ыг үзэх гэж байгаа бол 30 хувь нь үзэх эсэхээ шийдээгүй байна” гэж тус компанийн явуулсан судалгааны мэдээлэлд дурджээ. Үргэлжлүүлж унших


4. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл дэмжигдсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийнтөслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Үргэлжлүүлж унших


5. “Улаанбаатар” брэнд худалдаанд гарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Улаанбаатар” брэндийг үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж байна. Аливаа хот өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон хөгжүүлж ирсэн түүх, туршлага бий. Тиймээс Монголын оёдлын салбарын мэргэжлийн холбоо, Аж үйлдвэрийн холбоод зэрэг байгууллагуудтай хамтран “Улаанбаатар” брэндийг тун удахгүй үйлдвэрлэж, худалдаанд гаргах гэж байна. Үргэлжлүүлж унших