2018, Тавдугаар сарын 3, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болох "Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ" сэдэвт сургалтын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Уг сургалтыг Хятадын Шандоны Анагаах ухааны академийн харъяа эмнэлэгийн дурангийн мэс заслын төвийн захирал Нью Хонгксин удирдан явуулна. Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-д бичил долгионы шинэ аппарат бэлэглэх төдийгүй туршилт хийж үзүүлнэ.
  • Өнөөдөр Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд "Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги" нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болох гэж байна.



2018, Тавдугаар сарын 2, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Цэрэг татлага баасан гарагт эхэлнэ

Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ. Үргэлжлүүлж унших


2. Авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар 02-ноос 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үргэлжлүүлж унших


3. 50,916 иргэнд 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ

Иргэд анх удаа орон сууц худалдан авсан орлогын чөлөөлөлт, үр хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу эдэлдэг.

2017 оны тайлангаар улсын хэмжээнд энэхүү шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоно. Үргэлжлүүлж унших


4. АТГ-ын дарга нарыг сонгох асуудлаар иргэдээс санал авч дуусав

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг. Үргэлжлүүлж унших


5. МҮБХ: Бөхийн холбооны гэрчилгээг олгоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн

Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгчөөс хатуу үг дуулж “Бид эвлэрлээ” хэмээн зураг хөргөө татуулж нийгийн сүлжээгээр цацаж байсан Бөхийн холбооныхон дахиад л хоёр тийш харж эхлэв. Өчигдөр Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй хүмүүс “Иргэдийн дунд бөхийн хоёр холбоо байгаа юм шиг ойлголт үүссэн. Угтаа хууль ёсны холбоо болон төрийн бус байгууллагын дүрэм зөрчиж байгуулсан холбоо нэртэй хүмүүс байгаа юм” хэмээн мэдээлэл хийсэн юм.  Үргэлжлүүлж унших