2018, Дөрөвдүгээр сарын 3, Мягмар гарагийн онцлох үйл явдал

  • Өнөөдөр 09:30-10:30 цагийн хооронд Зохиомол түгжрэл үүсгэж байгаа нөхцөл байдал, арилгах талаар СБД-ийн Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийнэ.
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар баримт дэлгэхээр хуульчид хэвлэлийн бага хурал зарлалаа.



2018, Дөрөвдүгээр сарын 2, Даваа гарагийн онцлох үйл явдал

1.Хүүхэд хүчирхийлэгчид цаазын ял оноох эсэх асуудлаар ИРГЭДЭЭС САНАЛ авч эхэллээ

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, энэ сард эхлэх УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм.

Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үргэлжлүүлж унших


2. С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг баривчилжээ

АТГ-аас өчигдөр нэр бүхий хүмүүсийг баривчлан саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Үргэлжлүүлж унших


3. АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бүтээгдэхүүнд гаалийн тариф ноогдууллаа

Хятад улс АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд даваа гарагаас буюу өнөөдрөөс эхлэн гаалийн тариф ноогдуулах шийдвэр гаргалаа. Энэ тухай Хятад улсын Сангийн яам мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Хятадын Төрийн Зөвлөлийн Гаалийн тарифын комисс АНУ-аас импортолж буй 120 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тухайлбал жимс жимсгэнэд 15 хувь, найман төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн тариф ноогдуулахаар шийдсэн байна. Үргэлжлүүлж унших


4. Цэвэрлэх байгууламж үнэр дарах төхөөрөмжтэй боллоо

Улаанбаатар хотын агаар, хөрс, усыг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан Төв цэвэрлэх байгууламжид анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх, үнэр дарах хэт авианы тоног төхөөрөмжийг худалдан авч угсарч эхэлсэн байна. Герман улсад үйлдвэрлэсэн уг төхөөрөмж 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд уснаас үүсдэг бактерийг устгадаг, үнэргүйжүүлдэг ажээ. Үргэлжлүүлж унших


5. Гүүрэн гарц барихтай холбогдуулж 7 түр зам гаргана

Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.

Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр  барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үргэлжлүүлж унших