2018, Дөрөвдүгээр сарын 4, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Монголын хамгийн анхны хүүхдийн дуурь тоглогдоно. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сантай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛЧИН” дуурийг халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлнэ. Тоглолт: Монголын хүүхдийн ордоны их танхимд өнөөдөр өдрийн 11:00, 15:00 цагуудад болно.
  • Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар өнөөдөр 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал ОӨУБЕГ-ын төв байранд болно.



2018, Дөрөвдүгээр сарын 3, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Фото: С.Баярцогтыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг энэ сарын 1-нд цагдан хорьсон билээ. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргав. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өнөөдөр үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа" гэв. Үргэлжлүүлж унших


2. H-2 виз мэдүүлэх эрх нээгдлээ

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 хөдөлмөрийн виз мэдүүлэх эрх /2018.04.01/-ны өдрөөс эхлэн нээгдсэнтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд мөн мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны консулын газрын захирал Я.Ариунболд “АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2 виз нь хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл юм. Н-2 визний зөвшөөрөл Монгол Улсад олгогдоод хоёр сар гаруй хугацаа боллоо.  Үргэлжлүүлж унших


3. Худалдаанд харилцан хориг тавихаас зайлсхийхийг хүсч байна

Хятадтай хийх худалдаанд харилцан хориг тавьж, сөргөлдөөнийг улам даамжруулахаас зайлсхийхийг АНУ-ын засаг захиргаа хүсч байна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн худалдаа, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх, Цагаан ордны дэргэдэх худалдааны үндэсний зөвлөлийн захирал Питер Наварро телевизийн CNBC сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Үргэлжлүүлж унших


4. Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох түр замын ажил эхэллээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлээд байна. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгаад байна. Үргэлжлүүлж унших  


5. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн загас агнахыг хориглолоо

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Үргэлжлүүлж унших