2018, Дөрөвдүгээр сарын 19, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

  • "Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил" зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөс чөлөөт бүсэд aялал жуучлалын салбарын оролцоо, ач холбогдол, хувь нэмрийг цогц байдлаар шийдвэрлэх аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн загварыг тодорхойлох юм.
  • "Сонгодог урлагийн уран бүтээлчдийн амжилтын үндэс суурь болсон “Концертмейстер багш нар”-ийн мэргэжлийг сурталчилах өдөр"
    УДБЭТ-ын хамт тоглолтын 55 дахь улиралдаа сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорин ажиллаж байна. 4-р сарыг бид концертмейстерт зориулан сар болгон зарлаж байна. Тухайн сардаа зориулж УДБЭТ-ын үе үеийн концертмейстерийн зургаар үзэсгэлэн гаргаж, Тэдний ур, чадвар, мэргэжлийн онцлогийн ялгааг танилцуулах зорилгоор “Уулзалт -ярилцлага”-ийг өнөөдөр 14:00 цагт УДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулна. 



2018, Дөрөвдүгээр сарын 18, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Фото: С.Зориг агсны гэргий Булган ТЕГ мэдүүлэг өглөө

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь түүний гэргий Б.Булган билээ. Түүнийг уг асуудалтай холбогдуулан дөнгөж сая Тагнуулын ерөнхий газарт байцаажээ. 

С.Зориг агсныг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил шүүхээс оноосон юм. Хэрэгтнүүд өнөөдөр ял эдэлж байгаа юм. Үргэлжлүүлж унших


2. Старбакс АНУ дахь 8000 гаруй салбараа хааж сургалт явуулна

Ирэх сарын 29-ны үдээс хойш АНУ дахь 8000 гаруй салбараа хааж, ажилтнууддаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг сургалт явуулна гэдгээ дэлхий даяар 27300 гаруй салбартай “Старбакс” кофены газар мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
 
“Старбакс” компани мягмар гарагт мэдэгдэхдээ “АНУ дахь бүх салбарынхаа буюу 8000 гаруй салбарынхаа 175 мянган ажилтанд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байх, “Старбакс”-т орж ирсэн хүн бүртэй тэгш, хүндэтгэлтэй харьцах зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулна” гэжээ. Үргэлжлүүлж унших  


3. Газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалаа

Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ тавдугаар сарын 1-нд дуусгавар болж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хуулийн үйлчлэлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. 

Улмаар 10 жилээр сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Үргэлжлүүлж унших


4. Махатма Гандийн гудамжнаас Нарны зам хүртэл барьсан түр замыг хаана

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байгаа билээ.

Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэх учир 2018 оны 4 дүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Үргэлжлүүлж унших


5. Тээврийн хэрэгслийн лавлагааг ТҮЦ машинаар өгч эхэллээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх үүднээс шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлжээ.

Иргэд, аж ахуй нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Үргэлжлүүлж унших