2018, Дөрөвдүгээр сарын 18, Лхагва гарагийн онцлох үйл явдал

  • Нитх, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, School Police төв хамтран эцэг эхийн эргүүлийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Үүнд, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар оролцон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эхийн зөвлөлд сургалт хийнэ.
  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулдаг "Green talks" уулзалт, ярилцлагын зочноор Канад улсын элчин сайдын яам болон Канад сан, түүний дэмжлэгтэйгээр байгаль орчны салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
  • Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.



2018, Дөрөвдүгээр сарын 17, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох тогтоолын төслийг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Үргэлжлүүлж унших 


2. "Сахалтай эмэгтэй" хочит ХДХВ-ын халдвар тээгч гэдгээ зарлалаа

ХДХВ-ийн халдвар тээгч бөгөөд “нэлээд хэдэн жилийн турш” тууштай эмчилгээ хийлгэж байгаагаа “Eurovision” дууны тэмцээний ялагч, Австрийн дуучин Кончита Вурст нийтэд дэлгэлээ.

“Спутник” агентлагийн мэдээлснээр, дэлхий дахинд “сахалтай эмэгтэй” гэх хочоороо алдаршсан 29 настай К.Вурст өчигдөр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ “Би уг нь энэ нууцаа ингэж нийтэд дэлгэх бодолгүй явсан. Гэвч миний хуучин найз залуу энэ талаар нийтэд дэлгэнэ гэж намайг сүрдүүлэх болсон. Би хэн нэгний сүрдүүлэгт автаж явахгүйн тулд энэ тухайгаа өөрөө нийтэд дэлгэж байна” гэжээ.  Үргэлжлүүлж унших


3. Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний машины тоо 20 хувиар нэмэгдлээ

Ганцмодны боомтоор энэ сарын 16 буюу өчигдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр энэ өдөр л гэхэд тус боомтоор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Гашуунсухайт боомтын Захиргаа мэдээлж байна.

Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна. Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганцмодны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.  Үргэлжлүүлж унших


4. Пак Гын Хэ давж заалдахаас татгалзжээ

Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан болон төрийн нууцыг задруулсан зэрэг 16 зүйл ангиар 24 жил шоронд хоригдох ял сонсоод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ давж заалдахаас татгалзсан тухай тус улсын шүүхийн албаны хүмүүс мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Пак Гын Хэ давж заалдахаас татгалзаж буйгаа өчигдөр Сөүлийн төв дүүргийн шүүхэд мэдэгдсэн гэнэ. Тэрбээр анхан шатны шүүх хурлаас эхлээд шүүх үйл явцыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд “Шүүх шударгаар шүүхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдэж байсан юм.  Үргэлжлүүлж унших  


5. Махыг 4-5 хоногт борц болгодог төхөөрөмж зохион бүтээжээ

АНУ-д амьдардаг Монгол залуу махыг 4-5 хоногийн дотор борц болгодог төхөөрөмж зохион бүтээжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлсэн бөгөөд "Борцонд дуртай ч АНУ-д тэр болгон олдохгүй тул борц хийдэг машинархуу юм хийчихлээ. Үхрийн мах 4-5 хоногт борц болж байна. Чимээ байхгүй, тог бараг идэхгүй, авсаархан шийдэл боллоо, Borts Maker гээд нэр өгчихлөө. Амт бол яг л борц гэж хүмүүс магтав. Борцтой цай хийгээд сууж байна даа" гэсэн байна. Үргэлжлүүлж унших