2018, Наймдугаар сарын 29, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. ЗТХЯ-ны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Тодруулбал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, АЗБХЗГазар, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд Монгол Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын  3 дугаар зүйлийн 11-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд захиалгыг хүргүүлжээ. Үргэлжлүүлж унших


2. С.Амарсайхан: Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гээгүй

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Гэрлэх ёслолын ордонг татан буулгана" гэсэн яриа гараад байгаа билээ. Уг асуудал дээр НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдэгдэл хийжээ. Мэдэгдэл: 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын эзний хувиар Нийслэл асуудалд хандах ёстой. Үргэлжлүүлж унших


3. Сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа, чипс худалдахыг хориглоно

Сурагчид ширхэгийн хоол болон хийжүүлсэн ундаа, чипс зэргийг байнга худалдан авч иддэгээс болж 10 хүүхэд тутмын зургаа нь илүүдэл жинтэй болж байна гэх судалгааг ЭМГ-аас гаргажээ. Үргэлжлүүлж унших


4. Д.Сарангэрэл: Залуу мэргэжилтэн хэлтсийн дарга хийх нь АТГ-т ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлсэнгүй

Авлигатай тэмцэх газраас энэ сард хийсэн ажил, мөрдөн шалгасан хэргүүд болон цаг үеийн асуудлаар өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн

Мэдээллийн үеэр "Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Үргэлжлүүлж унших


5. Д.Трамп "Google", "Twitter", "Facebook" компанид анхааруулга өглөө 

Интернэт болон олон нийтийн сүлжээний компаниуд улс төр лүү хэвийсэн, цензургүй үзэл суртал гаргаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп буруушаагаад, “Google”, “Twitter”, “Facebook” компанид хандан болгоомжтой алхах хэрэгтэй гэж анхааруулсан байна. Үргэлжлүүлж унших