2018, Есдүгээр сарын 25, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Монголын бараа, бүтээгдэхүүнийг Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов. Үргэлжлүүлж унших


2. 10 жил дараалан зарласан нэг тендерт тогтмол нэг компани шалгарчээ

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудал болон энэ сард хийсан ажил, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр "ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Үргэлжлүүлж унших


3. Ким Жөн Уны захидлыг Д.Трампт дамжуулан өгчээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн даваа гарагт Нью-Йоркт хотод АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай уулзах үеэрээ түүнд  Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны захидлыг дамжуулан өгсөн байна. Үргэлжлүүлж унших


4. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын даргад төсөл өргөн барилаа

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Үргэлжлүүлж унших


5. Дипломат, албан паспортууд 10 сарын 1-нээс эхлэн хүчингүй болно

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж. Үргэлжлүүлж унших