2018, Наймдугаар сарын 3, Баасан гарагийн онцлох үйл явдал

  • Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Улсын 2-р төв эмнэлгийн зүүн ард байрлах ЦССҮТ дээр 10:00-11:00 цагийн хоорон зохион байгуулна.
  • 150 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах үйл ажиллагаа зохион байгуулагдана.
    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой "Хамтдаа инээмсэглэе" хөтөлбөрийг 2018 оны 08 сарын 03-08 хооронд Хүүхдийн Жавхлант зусланд зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулна.

2018, Наймдугаар сарын 2, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Хүний гар утас олж бусдад зарсан иргэн 6 сарын хорих ял авлаа

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа I phone 7 plus маркийн гар утсаа гээжээ. Гээсэн гар утсыг нь иргэн Д.Х гэгч олж... Үргэлжлүүлж унших

2. Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Энэ оны наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.

3. Фото: Урмыг бадраан, сайн сайханд уриалсаар “360 талбай" сүндэрлэн бослоо

айчин чанар-Тэсвэрийн талбар "360 талбай"-н нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон төр, нийгэм, урлаг, спортын салбарын эрхмүүд, иргэд, санаачилан зохион байгуулагч, тамирчид оролцов. Тус байт харваан талбайг  “360” төслийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхээр... Үргэлжлүүлж унших

4. Зарим иргэнийг зээлийн мэдээллийн сангаас хязгаарлахаар болов

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А-209 тоот тушаалаар... Үргэлжлүүлж унших

5. Дэлхийн хамгийн тансаг орчинтой номын сангууд

Номын сан бол хүн төрөлхтөний мэдлэгийн үнэт өвийг хадгалж байдаг ариун дагшин газар билээ.Тухайн улсын онцлог, ном соёлдоо хандах хандлагаас хамаарч интерьер, орчин нь янз бүр байдаг.  Ялангуяа "Baroque" буюу дундад зууны үеийн хэв загварыг илтгэсэн архетиктур нь одоог хүртэл үзэмжээ гайхуулсаар иржээ. Энэ удаа дэлхийн хамгийн чамин тансаг ном санг танилцуулж байна. Үргэлжлүүлж унших