2018, Аравдугаар сарын 02, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Тагнуулынхан Голомт хотхоноос хайрцагтай зүйлийг битүүмжлэн хураалаа

Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан өнөөдөр Баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блок байрыг бүслэн хамгаалалтад авсан юм.

Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийнханд 1.3 сая ам.долларын хахууль өгөх гэж байсан Хятад иргэнийг баривчлахаар Тагнуулын ерөнхий газрын тусгай албанынхан ажиллаж байна гэсэн мэдээлэл тухайн үед гарсан боловч нэг цаг гаруйн хугацааны дараа тагнуулынхан хэн нэгнийг баривчлаагүй гарч ирсэн бөгөөд хоёр цэнхэр хайрцагтай зүйлийг хураан авч, тусгай машинд хийгээд явсан юм. Үргэлжлүүлж унших


2. Ч.Ганзоригийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор боллоо

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр түүний үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан байна. Үргэлжлүүлж унших


3. ФОТО: Өнөөдөр "Алтан хараацай" тэнгэрт ниссэн өдөр

Өнөөдөр түүний тэнгэрт алтан хараацай болон ниссэн өдөр. Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг нь Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Тэрбээр 1980 онд нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн. 1985 онд Москвагийн Улсын Их сургуулийг философич мэргэжлээр дүүргэжээ. Үргэлжлүүлж унших


4. Бохирдсон согтууруулах ундааны улмаас 42 хүн нас баржээ

Хууль бусаар бохир орчинд үйлдвэрлэсэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас наад зах нь 42 хүн нас барлаа гэж Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ираж Харирчи мэдэгдэв.

Мөн тэрбээр, энэхүү бохирдсон согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 16 хүн сохорч, 170 хүн бөөрний дутагдалд орсон байна. Үргэлжлүүлж унших


5. Бүх насны иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоонд хамруулахаар боллоо

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар боллоо. Үргэлжлүүлж унших