2018, Есдүгээр сарын 18, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч 11 жилийн дараа Пхеньянд айлчлах түүхэн өдөр

Өнөөдөр Өмнөд Хойд Солонгосын 3 дахь удаагийн дээд хэмжээний албан ёсны уулзалт Пхеньянд болно. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын “Samsung” Electronics”, “SK”, “Hyundai Motor”, “LG” зэрэг группын захирлууд тэргүүтэй улс төр бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Үргэлжлүүлж унших


2. У.Хүрэлсүх Цагаан ордны урилгаар АНУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар өнөөдрөөс Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Америкийн дээд удирдлагатай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцоно. Үргэлжлүүлж унших


3. Хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт орууллаа

Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ.

  • Өчигдрөөс /2018.09.17/ 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Үргэлжлүүлж унших


4. Ерөнхийлөгч нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа. Үргэлжлүүлж унших


5. 120 сая доллараар барьсан “Сайншанд салхин парк”-ын үйл ажиллагаа эхэллээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж байгаа 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлтийн ёслол өчигдөр боллоо. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин суурилуулах ажлыг дуусгасан байна.

Салхин паркын барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож эрчим хүч нийлүүлэх ажилийн эхэлж буй. Үргэлжлүүлж унших