2018, Есдүгээр сарын 20, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Баруун аймгууд руу зорчих нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: Бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинууд гардууллаа

Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр буюу 2018.09.20-ний 13:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардууллаа. Үргэлжлүүлж унших 


3. “ДЦС-4”-т гарсан ослын дүгнэлт гарлаа

“ДЦС-4” ТӨХК-д энэ сарын 15-ны өдрийн 09 цаг 54 минутад “Ил хувиарлах байгуулам-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан. Үргэлжлүүлж унших


4. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Дэд ерөнхийлөгчтэй Цагаан ордонд уулзав

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав. Үргэлжлүүлж унших


5. Монголбанк бодлогын хүүг 10 хувь буюу хэвээр нь хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үргэлжлүүлж унших