2018, Наймдугаар сарын 20, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, 320 мянган төгрөг болгожээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар албан ёсны мэдээлэл хийх юм байна. Үргэлжлүүлж унших


2. НӨАТ-ын сугалаагаар 5 сая төгрөгийн 24 азтан тодорчээ

Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны долоодугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Өчигдрийн үндсэн сугалааны тохирлоор 5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Үргэлжлүүлж унших


3. Э.Бэхбаяр Азийн наадмын аварга боллоо

Индонезийн Жакарта хотод болж буй Азийн наадмын медалиа Монголчууд алтаар эхлүүллээ.

Тодруулбал, чөлөөт бөхийн 57 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавъяат тамирчин Э.Бэхбаяр өчигдөр финалын шатанд Азийн аварга, БНАСАУ-ын тамирчин Кан Кум Соныг ялж, Азийн наадмын аварга боллоо. Үргэлжлүүлж унших


4. Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76898 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Үргэлжлүүлж унших


5. Жакартад зугаацаж цэнгэсэн сагсан бөмбөгчдийг нутагт нь буцаажээ

Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпын хороо шийдвэрлэжээ. Сагсан бөмбөгчид Азийн спортын наадамд оролцож байсан аж. Үргэлжлүүлж унших