2018, Наймдугаар сарын 22, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. Засгийн газар багш, эмч нарын цалинг 8 хувиар нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг шинэчилэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Үргэлжлүүлж унших


2. Ж.Энхбаяр: Цэргийн алба хаагчдыг хохироож буй хуулийн заалтыг өөрчилнө

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг өөрчилнө хэмээн мэдэгдлээ.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон миний бие Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Үргэлжлүүлж унших


3. Ц.Түвшинжаргал: Автобусны картыг 24 цагаар борлуулж байна

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Улаанбаатар смарт карт" компанийн менежментийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "Нийслэлийн хэмжээнд нийт 538 цэгт автобусны карт борлуулж байна. Мөн 24 цагаар ажилладаг CU сүлжээ дэлгүүрүүдэд автобусны карт борлуулж эхлээд байна. Үргэлжлүүлж унших


4. Зарим яам батлагдсан орон тоогоо 2-23 хүнээр хэтрүүлсэн байжээ

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв.  Үргэлжлүүлж унших


5. Монголын буудлагачин Азийн наадмын рекордыг шинэчиллээ

Азийн наадмын эмэгтэйчүүдийн 50м-ийн урт бууны гурван байдлаас буудах төрөлд манай улсын тамирчин Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, тус наадмын рекордыг шинэчлэн тогтоолоо. Үргэлжлүүлж унших