2018, Есдүгээр сарын 06, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг багш нараас хүслээ

ЗГХЭГ-ын Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Үргэлжлүүлж унших


2. ФОТО: “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт эхэллээ

“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр ШангриЛа-д эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл тавилаа. Үргэлжлүүлж унших


3. Азийн олимпын зөвлөл П.Орхонд сэргээш илэрсэн шалтгаанаар алтан медалийг нь хурааснаа зарлалаа

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмаас өнгөрсөн сарын 20-нд алтан медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан Монгол улсын гавьяат тамирчин П.Орхоны медалийг допинг хэрэглэсэн шалтгаанаар хураажээ. Энэ талаар Азийн олимпийн зөвлөл албан ёсоор П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгосон талаар /www.insidethegames.biz сайтад бичжээ. Үргэлжлүүлж унших


4. АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна. Үргэлжлүүлж унших


5. ФОТО: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Ази Номхон далайн бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. Тус чуулган нь Ази Номхон Далайн бүс нутгийн Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улс дахь албан ёсны айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахад хэрэгцээт мэдлэг, мэдээллийг олж авах, бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах, бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжуудыг олгох юм. Үргэлжлүүлж унших