2018, Есдүгээр сарын 04, Мягмар гарагийн онцлох үйл явдал

1. Азийн 11 улсын төлөөллүүд Төрийн ордонд чуулж байна

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулган төрийн ордонд эхэллээ. Чуулганд Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ ОУ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчид болон яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар,  аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, зарим ТББ-ын ажилтан оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Үргэлжлүүлж унших


2. “ЗАЙСАН-ЦЭЦЭГ ТӨВ -11 ХОРООЛОЛ” шинэ чиглэл нээлээ

Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Үргэлжлүүлж унших 


3. ФОТО: "Coal Mongolia-2018" чуулга уулзалт эхэллээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia - 2018” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. 

Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой энэхүү чуулга уулзалт найм дахь жилдээ болж байна. Үргэлжлүүлж унших


4. Хятад улс Африкийн орнуудад 60 тэрбум долларын зээл тусламж олгоно

Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум ам.доллар болгож өсгөлөө гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин даваа гарагт Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна. Үргэлжлүүлж унших


5. 1 дүгээр курсэд элсэн орж байгаа оюутнуудад хотын соёлын талаар хичээл заана

2018.09.03-ны хичээлийн эхний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба 4 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна. Үргэлжлүүлж унших