2018, Есдүгээр сарын 17, Даваа гарагийн онцлох үйл явдал

1. Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетикийн талбайтай боллоо

Нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг нээх ёслол боллоо. 

400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлт зэрэг спортоор хичээллэх, өрсөлдөх боломжтой талбайг Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар барьж, байгуулсан байна. Үргэлжлүүлж унших


2. Өнгөрсөн онд 9000 гаруй Монгол иргэн Сөүл хотыг зорьжээ

Өнгөрсөн онд 9000 гаруй монгол иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ын нийслэл Сөүл хотыг зорьжээ. 2017 онд эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор Сөүл хотыг зорьсон бүх гадаад жуулчдын дундаас монгол жуулчдын тоо 9600-д хүрч, тавдугаарт бичигджээ. Энэ үзүүлэлтийг харгалзан үзвэл Сөүл хот нь монголчуудын хувьд аяллын тэргүүлэх чиглэл болоод байна. Үргэлжлүүлж унших


3. Үнэт цаасны данс нээлгэхийн тулд заавал бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэснээр үнэт цаасны арилжаанд оролцох, эрх нээгдэнэ. Ингэснээр цаашид хувьцаа худалдан авах, хувьцаагаа зарах, үнэт цаасны үнэ ханшийн талаар мэдээлэл зөвлөгөөг ҮЦК-иасаа авах боломж нээгдэнэ. Гэхдээ та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичиг буюу цэнхэр ягаан тасалбартай эзэмшдэг бол өөрийн анх бүртгүүлсэн Үнэт Цаасны Компанид очиж дансаа баталгаажуулах шаардлагатай. Үргэлжлүүлж унших


4. Шинэ ургацын хамгийн том үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Үргэлжлүүлж унших


5. Д.Дагвадорж зам дээр хүүхдүүдэд үзүүлэх сургалт зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар хүүхдүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус сургалт яг одоо улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн өмнөх талбайд үргэлжилж буй юм.  Үргэлжлүүлж унших