Өглөө босоод л яарч сандарсан, бухимдсан байдалтай байхаас залхаж байна уу? Тэр бухимдалтайгаа өдөржин байдаг уу? Тэгвэл та бүхэндээ өглөөг эрч хүчтэй, жаргалтай угтах нууцуудыг хүргэж байна.


#1. Арван таван минут

Өглөө болгон босох ёстой цагаасаа 15 минутын өмнө сэрүүлгээ тавиарай. Гэхдээ 15 минут унт гэсэн үг биш шүү. 15 минутын өмнө сэрээд өдөр юу хийхээ төлөвлөн бодоорой гэсэн юм. Шууд орноосоо босоод л яарч сандрах хэрэггүй.


#2. Энгийн бай

Шийдвэр бага гаргах тусам бага стрессдэнэ. Өглөө юу идэх, угаалгын өрөөнд усанд орох уу эсвэл болихуу зэрэг өдөр тутам хийдэг зүйлсээ ижилхэн болгосноор илүү хялбар стресс багатай байх болно.


#3. Хөшигөө нээ

Өглөө сэрэхэд нарны гэрэл хөшигний цаанаас орж ирснээр сэрэхэд тус болно


#4. Угаалгын өрөөгөө бусадтай хуваалцах хэрэггүй

Боломжтой бол угаалгын өрөө булаацалдалгүйгээр тусдаа угаалгын өрөөтэй болвол бага стресдэнэ гэнэ шүү.


#5. Кофе чанагчийнхаа цагийг тааруул.

Өглөө сэрэхэд халуун кофений үнэр угтаж авбал цаанаа л нэг сайхан биш гэж үү?


#6. Үүдний өрөөндөө сагстай бол

Гэрийнхэнийхээ авч явах чухал эд зүйлсийг унтахаасаа өмнө энэхүү сагсандаа хийгээрэй. Түлхүүр, гар утас, цүнх гээд л..


#7. Суниа

Өглөө орноосоо босохоосоо өмнө суниах нь өдрийг эрч хүчтэй эхлэхэд тус болдог байна.


#8. Дасгал хийх цаг гарга

Та өөрийн эрүүл мэнд бие галбиртаа 30 минутын цаг гаргаарай. Өглөө дасгал хийснээр өдөрт хийх ёстой төлөвлөгөөгөө дуусгахад маш их тус болдог гэнэ шүү.


#9. Хувцсаа бэлд

Өглөө босоод хувцсаа хайж цаг алдалгүйгээр өмнөх орой нь бэлдвэл цаг хэмнэнэ шүү дээ. Мөн бухимдал ч арилна.


#10. Ус уу

Өглөө болгон нэг аяга цэвэр ус уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна эрч хүчтэй өдрийг эхлүүлэхэд туслана.


#11. Эрч хүч өгөх үгс

Өглөө босоод л урам зориг, эрч хүч өгөх үгс уншаарай. Алдартнуудын эшлэл, номны хэсгээс ч байж болно.


#12. Хөгжим

Өглөө болгон 10 орчим минутыг хөгжим сонсоход зарцуулаарай.


#13. Хэлээ угаах

Хэлээ угааснаар таны амны хөндий илүү цэвэрхэн болсон мэт санагдаж өдрийн эрч хүч ундраад л ирнэ шүү дээ.


#14. Чихэр

60-70 насныхан өглөөний цайныхаа өмнө элсэн чихэртэй нимбэгний ундаа уух нь ой тогтоолт сайжруулахад тустай. Ууж байгаа кофе, цайндаа бага зэрэг элсэн чихэр хийж уугаарай.


#15. Хүүхдүүдийнхээ хийх зүйлсийг төлөвлөх

Өглөө болгон хүүхдүүдийнхээ хийх зүйлсийг урьдчилан төлөвлөх нь хүүхэд тань зөв дадал зуршилтай болоход тустай. Шүдээ угаах, ороо засах, хоолоо идэх.. гэх мэт зүйлсийг төлөвлөн бичээд ард нь хийсэн эсэхийг нь тэмдэглэж болно шүү дээ. Сайн хийсэн бол урамшуулж, муу бол зурагт үзэхийг нь хориглох гэх мэт шийтгэл оноож болно.


#16. Усанд орох

Хэрвээ та унтахынхаа өмнө усанд орох дургүй бол өглөө усанд орж дадаарай. Ингэхдээ биеийн скраб, банн зэрэг хэрэглэлгүйгээр биеэ угаагаад л үсээ угаагаад гарахад болно. Дунджаар 12 минутыг зарцуулах хэрэгтэй.